Ходоодны өвдөлтийн шалтгаан стресс мөн үү?

Стресс нь ходоодны шархлаат үрэвслийн шалтгаан болох талааар судалгааны ажил нилээд түгээмэл байдаг.

Стресс нь танд таагүй мэдрэмж төрүүлээд зогсохгүй бидний бие махбодид ч мөн сөргөөр нөлөөлдөг байна.

Стрессийн нөлөө

Стресс нь ходоодны хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь улаан хоолойн сөөргөө ихсэх гол шалтгаан болдог. Хэрэв та яг энэ үед стрессийн хариу үйлдэл болгон кафейн агуулсан цай, кофе хэрэглэвэл ходоод, улаан хоолойн сөөргөөг улам нэмэгдүүлэх хандлагатай байдаг.

Ходоод, улаан хоолойн сөөргөө гэж юуг хэлэх вэ?

Улаан хоолойн сөөргөө гэдэг нь  ходооодны хүчил ходоодноос улаан хоолой руу урсах урсгалын дүнд үүсдэг. Ийнхүү ходоодны хүчил улаан хоолой руу орсноор улаан хоолойн салст давхрагыг цочроож, өвдөлт, халуу оргих мэдрэмжийг төрүүлж эхэлдэг.

Эдгээр зовиураас хурдан салах арга бий юу?

Ходооодны хүчлийн сөөргөөт эмгэг нь эмчилгээнд маш хурдан сайжирдаг. Эмчилгээний хамгийн эхний сонголт нь ходоодны хүчил саармагжуулах антацид бэлдмэл юм. Үүнийг нэг болох “Мааредже” бэлдмэл нь ходоодны хүчлийг маш богино хугацаанд саармагжуулан, улаан хоолойн салстыг хамгаалах үйлдэл үзүүлнэ.

Ходоод, улаан хоолойгоо стрессээс хамгаалья!